Шүүх шинэтгэлийн хүрээнд өргөн баригдаад байгаа багц хуулиудыг хэлэлцэх явцын тухай

2011 оны 12 сарын 20 4022 удаа нээгдсэн

 

Шүүх шинэтгэлийн хүрээнд өргөн баригдаад байгаа багц хуулиудыг хэлэлцэх явцдаа УИХ-н хууль зүйн байнгын хорооноос УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг байгуулсны дотор бүрэлдэхүүнд нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын тэргүүн О.Зандраа, Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч Б.Бат-Эрдэнэ, С.Нямжав, Д.Тунгалаг, Л.Бямбаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч М.Батсуурь, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Тасгийн дарга Р.Мэндсайхан нар багтсан бөгөөд тэдгээр гишүүд санал, дүгнэлтийн төсөл боловсруулахдаа Монголын шүүгчдийн холбооны саналыг үндэслэжээ.

Холбооны зүгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд идвэхитэй оролцож, саналаа ирүүлсэн салбар зөвлөл, түүний тэргүүн, гишүүдэд талархлаа илэрхийлье.

 

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: