ЭМГЭНЭЛ

2012 оны 01 сарын 17 4099 удаа нээгдсэн

 

ХАЛТАРын БАТБАЯР

/1960-2012/

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батбаяр нь 2012оны 1дүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Х.Батбаярнь 1960 онд Улаанбаатар хотод төржээ. 1967-1977 онд  Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд Монгол Улсын их сургуульд суралцаж эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1980-1984 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвийн патентийн секторт каталогич, 1989-1990 онд Налайх, Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгч, 1990-2007онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч, 2007 оны 12 дугаар сараас Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажиллажээ. Х.Батбаяр нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр  мэдлэгтэй, арвин туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, манлайлагч, манай тэргүүний шүүгч нарын нэг байсан билээ.

Түүний хөдөлмөрийн үнэлж 2005 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2011 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байсан бөгөөд 2000-2004 онд шүүн таслах ажил, чанарын үзүүлэлтээрээ Нийслэлийн шүүхийн хэмжээнд тэргүүн байр, улсын хэмжээнд 3 дугаар байр эзэлж “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдаж байв. Тэрээр хууль, шүүхийн байгууллагад тасралтгүй 23 жил үр бүтээлтэй ажиллахдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, шүүхийн байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг сайжруулах үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулсан нэгэн байлаа.

Талийгаачийн хүнлэг, ухаалаг, эгэл даруу, хөдөлмөрч, шударга, зарчимч зан чанар ньшүүхийн хамт олон бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэлийн шүүх, Монголын шүүгчдийн холбоо, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: