Эмгэнэл

2012 оны 02 сарын 13 4149 удаа нээгдсэн

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ШҮҮХИЙН ШҮҮГЧ ДАВААСҮРЭНГИЙН НЯМАА

/1966-2012/

Бидний дотны нөхөр Даваасүрэнгийн Нямаа нь 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.
Д.Нямаа нь 1966 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрж, 1983 онд Баянхонгор аймгийн 10 жилийн  сургуулийг, 1988 онд Монгол улсын Их сургуулийн хуулийн ангийг тус тус төгсөж,  1988-1999 оныг хүртэл Баянхонгор аймгийн АДХГЗ-ны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хуүль зүйн зөвлөлгөө өгөх газарт өмгөөлөгч, 1999-2004 онд Дархан-Уул аймагт өмгөөлөгч, Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 2004 оноос хойш Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа.

Д.Нямаа нь шүүн таслах ажиллагааны өндөр мэдлэгтэй, ажлын дадлага туршлагатай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, төлөв даруу зан ааштай манай тэргүүний шүүгчийн нэг байлаа.

Түүний хөдөлмөрийг үнэлж, МХЗЭ-ийн  Төв Хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Дархан-50” тэмдэг, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байв.

Д.Нямаа нь шүүх, төрийн байгууллагад 24 жил үр бүтээлтэй ажиллахдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах үйлсэд оюун ухаанаа зориулсан нэгэн байлаа.
Талийгаачийн хүнлэг, ухаалаг, эгэл даруу, хөдөлмөрч, шударга зан чанар нь шүүхийн хамт олон бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: