Санал хураалт маргаашнаас буюу 2012.03.01 -нээс эхлэнэ!!!

2012 оны 02 сарын 29 3980 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ:

1. Удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 06 -ны өдрийн хуралдааны Дүрмийн 7 дугаарт заасны дагуу "Хяналтын зөвлөл" -ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлэхээр шийдвэрлэж, холбооны гишүүдээс нэр дэвшүүлэх хугацааг 2012-02-07 -өөс 2012-02-21 -ныг дуустал байхаар тогтоосон. Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Хэлэлцүүлэг" хэсгийн "Шүүгчдийн холбооны үйл ажиллагаа" гэсэн доторх "Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай" гэсэн хэлэлцүүлэгт дараах гишүүдийн нэрийг дэвшүүлсэн байна. Үүнд:

1.    Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Ч.Буяннэмэх

2.    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Мөнхжаргал

3.    Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Ө.Уянга

4.    Баянхонгор аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

5.    Өмнөговь аймаг дахьСум дундын шүүхийн шүүгч Т. Дэлгэрмаа

6.    Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Б.Хэрлэн

7.    Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал

8.    Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Г.Даваадорж

 

2. Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгавар болсон тул холбооны Дүрмийн 4.3, 7.5 -д зааснаар нэр дэвшсэн гишүүдийг Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Санал хураалт" –ийн системээр цахим санал хураалт явуулж, олонхийн саналаар шийдвэрлэх ажил эхэлж байна.

Маргааш буюу 2012.03.01 -ны өдрөөс эхлэн Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Санал хураалт" хэсгийн "Холбооны ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ -ийн гишүүнээр сонгохыг хүсч байгаа 3 хүний нэрийг сонгоно уу?" гэсэн санал хураалт явагдаж эхэлнэ.

Гишүүд та бүхэн санал хураалт буюу Олонхын саналаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.

 

Салбар хороодын тэргүүн нарт гишүүдээ оролцуулах ажлыг зохион байгуулахыг хүсье.

 

 

Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: