Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг нийт гишүүддээ уриалж байна.

2012 оны 03 сарын 05 4089 удаа нээгдсэн

 

“Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн талаарх

хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг нийт гишүүддээ уриалж байна.

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал баталгаа болсон шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг цаашид улам бүр боловсронгуй болгох, институтын хувьд чадавхийг нь бэхжүүлэх, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчлэлийг санаачилсан. Энэхүү шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд уг салбарын эрх зүйн орчинг сайжруулж, боловсронгуй шаардлага тулгарч байна.

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор шүүхийн багц хуулийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Шүүхийн хэрэглэж буй хуулийн шинэчлэл буюу гол хууль болох байцаан шийтгэх хуулиуд нь шүүхийн шинэтгэлтэй хамт боловсронгуй болгосноор шүүх эрх мэдлийн шинэчлэл цогц байдлаар хэрэгжих үндэс бүрдэнэ. Түүнчлэн, Монгол улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд  эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг боловсронгуй болгох нь чухал юм.

            Иймээс  шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна.

                                               

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2011.12.28-ны 270 тоот захирамжаар байгуулсан “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажилласан Шүүгчид /эрүүгийн сургагч багш/ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг үндэслэн Шүүхийн шатны үйл ажиллагаатай холбогдох хэсэгт дараахь нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргаж, та бүхнээр хэлэлцүүлж байна. 

 

            Гишүүд та бүхэн бидний гаргасан саналыг судалж, ЭБШХ-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн өөрсдийн санал, дүгнэлтээ 2012 оны 3 дугаар сард багтаан Шүүгчдийн холбоонд ирүүлнэ үү. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцсийн байдлаар боловсруулахад шүүгч-гишүүн бүрийн оролцоо, санал дүгнэлт чухал байх болно.

 

            “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх саналыг ЭНД дарж .pdf файлаар, ЭНД дарж .doc файлаар татан авна уу. Уг төсөлтэй холбоотой саналаа салбар хороод тус бүр хэлэлцэн Холбооны www.judge.mn  вэб сайтад Гишүүний эрхээр нэвтрэн орж, Хэлэлцүүлэг гэсэн хэсэгт шинээр явагдаж буй “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэгт оруулна үү.

 

 ХОЛБООНЫ ТЭРГҮҮН                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                       bataa_battseren@yahoo.com

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: