International Association of Judges буюу Олон Улсын Шүүгчдийн Холбооны тухай танилцуулга.

2012 оны 03 сарын 31 4157 удаа нээгдсэн

International Association of Judges буюу Олон Улсын Шүүгчдийн Холбооны тухай танилцуулга.

 

Түүхийн товчоон ба мэдээлэл гэсэн

Англи хэл дээрх 1-3 –р хуудас дахь

баримт бичгээс:

 

Олон улсын шүүгчдийн холбоо нь хувь шүүгчдийг бус харин улс, үндэстнүүдийншүүгчдийн холбоо” -г эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн, олон улсын, улс төрийн бус байгууллагын хэлбэрээр 1953 онд Австри улсын Залцбург хотноо байгуулагджээ.

Олон улсын шүүгчдийн холбоо (цаашидХолбоогэх) үйл ажиллагааныхаа гол зорилгыгшүүхийн бие даасан байдал бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа бөгөөд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хамгийн чухал шалгуур мөнгэдгийг удирдлага болгож шүүхийн бие даасан байдлыг хадгалан, хамгаалах явдал гэж тодорхойлсон байдаг.

Өнөөдрийн байдлаар тус холбоо нь таван тивийн 69 улс, үндэстнүүдийн шүүгчдийн холбоо, нэгтгэлээс бүрдсэн байгууллага болсон байна.

2004 оны 11 сард Мексик улсын Валле ди Браво хотод зохион байгуулагдсан Холбооны ээлжит чуулганаас Бразил улсын С. Поло мужын давж заалдах шатны шүүхийн шүүгч ноён Sidnei Beneti ирэх 2 жилийн хугацаанд Олон улсын шүүгчдийн холбоог тэргүүлж ажиллах Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Итали улсын Дээд шүүхийн давж заалдах шүүхийн (хэсгийн) шүүгч ноён Antonio Mura холбооны Ерөнхий нарийн бичгийн  даргаар улиран сонгогдсон юм.

Мөн түүнчлэн Олон улсын шүүгчдийн холбоо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын хөдөлмөрийн газар, Олон улсын нийгэм, эдийн засгийн зөвлөл болон Европын холбоо зэрэг байгууллагад зөвлөх статустай ажилладаг.

Холбоо нь 4 үндсэн Судалгааны комисстой, тэдгээр нь (1)шүүх эрх мэдлийн статус болон шүүхийн захиргаа, (2)иргэний хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, (3)эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаа, нийтийн болон нийгмийн эрх зүйн асуудлуудаар судалгаа хийдэг байна. Эдгээр комисс нь улс, үндэстнүүдийн шүүгчдийн холбооны төлөөлөгчдөөс бүрдэж, тухайн жилд холбооны Төв зөвлөлийн хуралдаан болох газарт цугладаг ажээ. Комиссын гишүүд нь дэлхийн улс бүрийн шүүхэд тохиолдож байгаа нийтлэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг харьцуулсан судалгаа хийдэг.

Олон улсын шүүгчдийн холбоо 4 –н Бүсчилсэн группээс бүрддэг:

1. Европын шүүгчдийн холбоо (38 улс)

2. Айбэро-американ групп (төв болон өмнөд америкийн 13 улс)

3. Африкийн групп (12 улс)

4. Ази, хойд Америк, далайн бүсийн групп (9 улс)

 

Олон улсын шүүгчдийн холбооноос Дэлхийн 7 дахь Конгрессын хуралдааныг 1989 онд Макао -д амжилттай зохион байгуулсан байна. Энэ хуралдаанаарОрчин цагийн олон ургалч нийгэмд шүүгчийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэгсэдвээр

Төв зөвлөл болон Судалгааны комиссуудын хамгийн сүүлийн үеийн уулзалтуудаас танилцуулбал: 2005 онд Уругвай улсын Монтеведо хотод, 2004  онд Мексик улсын Валле ди Браво хотод, 2003 онд Австри улсын Вианна хотод, мөн Төв зөвлөл Испани улсын Аликант хотод, 2001 онд Испани улсын Мадрид хотод, 2000 онд Бразил улсын Рэсайф хотод, 1999 онд Тайваны Тайрэй хотод, 1998 онд Протугал улсын Рорто хотод, 1997 онд Пуэрто Рико улсын Сан Хуан хотод, 1996 онд Нидерланд улсын Амстердам хотод болсон байна.

2005 оны 11 -р сард Уругвай улсын Монтеведо хотод болсон холбооны хамгийн сүүлийн уулзалтаар 1 -р Судалгааны комиссЭдийн засаг, хууль зүй ба Бие даасан байдал”, 2 –р Судалгааны комиссИргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг дээшлүүлэх, хугацааны алдагдал, хойшилолтыг багасгахад Маргааныг Шийдвэрлэх Алтернатив (Alternative Dispute Resolutions) аргууд чухал болох нь”, 3 –р Судалгааны комиссЭрүүгийн хэргийн ял шийтгэл (ял оногдуулах)”, 4 –р Судалгааны комиссНийтийн өмчит компаниудыг хувьчлалын үр дагавар болон хөдөлмөрийн харилцаанд талуудын эрхийг хэрэгжүүлэхэднийтийнгүйцэтгэх үүрэг юу вэ? Хувийн компаниудын бүтцийг эрх зүйн хувьд өөрчилснөөр хөдөлмөрийн харилцаанд талуудын эрхийг хэрэгжүүлэхэд ямар үр дагавар гарч болох вэ?” сэдвээр тус тус ярилцаж, судалгааны дүнг хэлэлцсэн байна.

Тус холбооны Төв зөвлөл болон Судалгааны комиссуудын хуралдаан 2006 онд Унгер улсад болохоор төлөвлөгджээ.

 

Ази, хойд Америк, далайн бүсийн группын талаар:

Энэ бүсийн группэд Австрали, Канад, Япон, Мексик, Хятадын Тайван, Америкийн Нэгдсэн Улс, Монгол, Казакстан гэсэн 9 орны шүүгчдийн холбоо байдаг бөгөөд үүнээс Монгол, Казакстаны шүүгчдийн холбоо нь жинхэнэ гишүүн бус, харинажиглагч гишүүн” –ны статустай байгаа юм. Ази, хойд Америк, далайн бүсийн группын Ерөнхийлөгчөөр Олон улсын шүүгчдийн холбооны дэд Ерөнхийлөгч, АНУн Холбооны анхан шатны (Нью-Йорк) шүүхийн шүүгч хатагтай Joanna Seybert (одоо Канадын шүүгч 2012 он) ажиллаж байна.

 

Үүсгэнбайгуулахдүрэм

буюуҮндсэнхуульгэсэн

Англихэлдээрх 4-6 –рхуудас

дахьбаримтбичгээс:

 

Энэхүү үүсгэн байгуулах Үндсэн дүрэм (хууль) нь нийт 10 зүйл, 36 хэсэгтэй. Олон улсын Шүүгчдийн холбоо нь 1953.09.06 -ны өдөр байгуулагдсан. Холбооны удирдах байгууллага нь Итали улсын Ром хотод байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Холбоо нь улс төр, бизнесийн ямар нэгэн зорилго, чиг үүрэггүй, улс төрийн бус, мэргэжлийн байгууллага юм.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: