Шүүгчийн ёс зүйн асуудлаар семинар боллоо

2012 оны 05 сарын 28 4194 удаа нээгдсэн

2012 оны 5 сарын 26-нд Нээлттэй Нийгэм Форум Монголын Шүүгчдийн Холбоотой хамтран шүүгчдийн ёс зүйн сургагч багш нарт зориулж видео семинар зохион байгууллаа. Семинарын үеэр Японы Нагояагийн Их сургуулийн профессор Ясутомо Моригива “Шүүгчийн ёс зүйн онол, философийн  үндэс”, “Япон, Германы шүүгчдийн ёс зүйн хэм хэмжээг харьцуулсан нь” сэдвээр лекц уншиж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү семинар нь 2012 оны 8 сард зохион байгуулагдах шүүгчийн ёс зүйн сургагч багш нар бэлтгэх, арга зүйн сургалтын бэлтгэл, танилцах үе шат байдлаар зохион байгуулагдаж байгаа болно. Сургалтыг профессор Моригива удирдан явуулах бөгөөд тэрээр урьд өмнө Монголын хуульчдад хуульчийн ёс зүйн ерөнхий сэдвээр сургалт явуулж байсан туршлагатай. Түүний “Хуульчийн ёс зүй” хэмээх ном 2007 онд орчуулагдан хуульдын гар дээр очсон. 

Энэ удаад 2010 онд шинээр боловсруулан батлагдсан Шүүгчийн ёс зүйн дүрэм, саяхан УИХ-аар батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шүүгчдэд ёс зүйн асуудлаар үргэлжилсэн сургалт явуулах агуулга, арга зүйг ШЕЗ-өөс сонгогдсно сургагч багш нартай хамтран боловсруулах юм.  

 

Эх сурвалж http://forum.mn

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: