Олон Улсын Шүүгчдийн холбооны төлөөлөгчийн айлчлал

2012 оны 06 сарын 23 4181 удаа нээгдсэн

 

Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс манай холбооны гаргасан "жинхэнэ гишүүнээр" элсэх өргөдлийн дагуу газар дээр нь ирж байдалтай танилцан холбогдох хүмүүстэй уулзалт хийх төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужын Дээд шүүхийншүүгч Tony Pagone 2012.07.15 -наас 20 -ны хооронд манай улсад хүрэлцэн ирэх гэж байна.

 

Айлчлалын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, Мэргэшлийн хороо, анхан давах хяналт, дагнасан шүүхийн төлөөлөл, хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль шүүхийн холбогдолтой төслийн байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Прокурор, Өмгөөлөгчдийн холбоо, УИх -ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн Комисс зэрэг байгууллагын хүмүүстэй уулзалт хийхээр төлөвлөж байна.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: