Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацаа эхэллээ

2012 оны 07 сарын 02 4249 удаа нээгдсэн

 

Удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 29 -ны өдрийн хуралдааны Дүрмийн 5.7.10 дугаарт заасны дагуу "Удирдахзөвлөл" -ийг 1 гишүүний сул орон тоонд /өмнө нь Увс аймаг дахь Сум дундын шүүхээс байсан төлөөлөл нь өндөр насны тэтгэвэрт гарсан/ нэр дэвшүүлэх, санал хураалт явуулах хугацааг тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбооны гишүүдээс нэр дэвшүүлэх хугацааг 2012-07-02 -өөс 2012-08-15 -ныг дуустал байхаар тогтоосон.

Иймд гишүүд Удирдахзөвлөлд нэр дэвшүүлэх шүүгчдийг дээр дурьдсан хугацаанд Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Хэлэлцүүлэг" хэсгийн "Шүүгчдийн холбооны үйл ажиллагаа" гэсэн доторх "Удирдахзөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай" гэсэн хэлэлцүүлэгт нэрийг дэвшүүлнэ үү.

Нэр дэвшүүлэх ажиллагааг 2012-08-15аар дуусгавар болгож, Дүрмийн 4.3, 5.3 -д зааснаар нэр дэвшсэн гишүүнүүдийг Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Санал хураалт" хэсгээр санал хураалтад оролцуулж шийдвэрлэнэ.

Салбар хороодын тэргүүнүүд энэ ажилд гишүүдээ оролцуулах асуудлыг зохион байгуулна уу.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: