Нэр дэвшүүлэх хугацааг сунгалаа.

2012 оны 08 сарын 27 4186 удаа нээгдсэн

Удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 29 -ны өдрийн хуралдаанаар "Удирдах зөвлөл" -ийг 1 (нэг) гишүүний сул орон тоонд нэр дэвшүүлэх хугацааг 2012-07-02 -өөс 2012-09-15 -ныг дуустал байхаар тогтоосон боловч Зуны амралт таарсан тул нэр дэвшүүлэх хугацааг 2012.09.15 -ыг дуустал сунгасан болно.

Иймд гишүүд, салбар хороод Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх шүүгчийг дээр дурьдсан хугацаанд Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Хэлэлцүүлэг" хэсгийн "Шүүгчдийн холбооны үйл ажиллагаа" гэсэн доторх "Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай" гэсэн хэлэлцүүлэгт нэрийг дэвшүүлнэ үү.

Нэр дэвшүүлэх ажиллагааг 2012-09-15 -наар дуусгавар болгож, Дүрмийн 4.3, 5.3 -д зааснаар нэр дэвшсэн гишүүнүүдийг Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Санал хураалт" хэсгээр санал хураалтад оролцуулж шийдвэрлэнэ.

Гишүүд өөрсдөө болон салбар хороо аль аль нь нэр дэвшүүлж болно.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: