Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хуралд явна.

2012 оны 11 сарын 09 4305 удаа нээгдсэн

 

 

 

Монгол шүүгчдийн холбооноос Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсэх өргөдөл гаргасныг судалж, дүгнэлт гаргахаар 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны  өдрүүдэдОлон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужийн Дээд шүүхийн  шүүгч Tony PagoneМонгол улсад  ажилласан билээ.

            Үүний дагуу энэ оны 11 сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд  АНУ-ын Вашингтон хотод болох Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хурлаар Монголын шүүгчдийн холбоог жинхэнэ гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

            Уг хуралд Монголын шүүгчдийн холбооны Тэргүүн Б.Батцэрэн, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогт нар Монголын шүүгчдийн холбоог төлөөлөн жинхэнэ гишүүнээр элсэхээр гаргасан өргөдлөө хамгаалж оролцохоор явж байна.

Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хурлын хөтөлбөрийн дагуу 11-ний өдөр болох Ази, Номхон далай, Хойд Америкийн групын салбар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын нэг нь манай Шүүгчдийн холбоог тус холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэх асуудлаарх тус групын санал байх юм.

Түүнчлэн уг групын хуралд Монгол Улсын шүүхийн байгууллагуудын өнөөгийн байдал, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар болон түүний хүрээнд гарч буй хууль, эрх зүйн талаар манай холбооны төлөөлөгчид танилцуулга, илтгэл тавьж хэлэлцүүлэх болсон байна.

Улмаар 12 –ны өдрөөс 17 өдрийн хороонд болох Олон улсын шүүгчдийн холбооны нэгдсэн хуралдаанаар тус холбооны Төв зөвлөлөөс төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужийн Дээд шүүхийн  шүүгч Tony Pagone-гийн Монгол улсад ажиллаж, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай танилцаж, холбогдох хүмүүстэй уулзсан болон Олон Улсын шүүгчийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Словени улсын шүүгч Maja Tratnik-ийн “Монголын шүүх”-ийн талаар хийсэн судалгаа, санал дүгнэлт, ажлын тайланг хэлэлцэж, асуулт хариулт авч, Монгол шүүгчдийн холбооноос гаргасан Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах эсэхийг нэгдсэн хуралдааны гишүүдийн дунд санал хураалт явуулснаар шийдвэрлэх юм.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: