Олон Улсын шүүгчдийн холбооны хуралдааны талаар Вашингтон хотоос мэдээллэж байна.

2012 оны 11 сарын 14 4399 удаа нээгдсэн

 “Монголын шүүгчдийн холбоо” ТББ –ыг Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэх хүсэлт гаргаж, түүнд шаардагдах нарийн процессыг хангах ажил бараг 2 жилийн хугацаанд явагдсан бөгөөд энэ өдрүүдэд тус холбооны төлөөлөл Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар уулзалтад өөрсдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр оролцож байгаа билээ.

Энэ удаагийн Олон улсын шүүгчдийн холбооны уулзалт нь уг байгууллагын 60 жилийн түүхэнд анх удаа АНУ –д зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 70 гаруй улсын шүүгчдийн холбооны төлөөлөл (эдгээрээс 55 улсын холбоо нь санал өгөх эрхтэй, бусад нь ажиглагч) 300 орчим шүүгчид оролцож АНУ-ын Холбооны шүүхийн шүүгчдийн холбоо (Federal Judges’ Association) зохион байгуулж байна.

Дөнгөж сая Монголын шүүгчдийн холбооны хүсэлтийг судлахаар жил гаруйн өмнө Төв зөвлөлөөс томилогдсон Австралын шүүгч Тони Пагони, Словакын шүүгч Мая Тратник нарын боловсруулсан “Монголын шүүгчдийн холбоо нь ОУ –ын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэх тайлан” –г Ази, Хойд Америк, Далайн улсуудын (АНУ, Канад, Австрали, Япон, Монгол, Казакстан, Тайван зэрэг) группээр хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжиж, улмаар ОУ –ын Шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөр оруулан хэлэлцүүллээ.

“Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг олон улсын хэмжээнд хангах, энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаагаа явуулах” зорилго бүхий ОУ –ын Шүүгчдийн холбооны Төв зөвлөлийн хуралдаанаар Монголын шүүгчдийн холбоо ТББ –ыг тус олон улсын байгууллагад жинхэнэ гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргалаа. “Монголын шүүгчдийн холбоо” ТББ, түүний гишүүдийн хувьд энэ шийдвэр, үйл ажиллагаа нь олон улсын мэргэжил нэгт нөхөдтэй мөр зэргэцэн алхах боломжийг олгосон онцлог тэмдэглэлт явдал болж байна. Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг эндээс буцаж очсон үедээ хүргэх болно.

 

Хуралд оролцож буй төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 14 –ны өдөр

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: