Шинэ шүүх үүдээ нээлээ

0000 оны 00 сарын 00 4370 удаа нээгдсэн

2004 оны 6 дугаар сарын 01-нд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан билээ. Захиргааны байгууллага,албан тушаалтны хууль бус үйлжиллагаанаас иргэний зoрчигдсoн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох нь энэ шүүхийн зорилго болдог.

Энэ нь эрх зүйт тoрийн тoлoвшилдтомоохон шинэчлэл үүсгэсэн,ардчилсан ёс, хүний эрх, эрх чoлooний баталгаа болж чадсанюм.2004 оноос хойш Монгол Улсад захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн практик тогтож,захиргааны хэргийн шүүх харьцангуй хурдан тoлoвшиж байна.Тухайлбал, захиргааны хэргийншүүхээрхянан шийдвэрлэж буй хэргийн 60 шахам хувь нь нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдэгддэг бoгoод судалгаагаар энэ шүүхэд итгэх иргэдийн итгэл харьцангуй өндөр байдаг аж. Гэхдээ дагнасан шүүхийн тухайд боловсронгуй болгох ёстой нэг чухал зүйл нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах асуудал байв.

 2011 оны 04 дүгээр 01-нийг хүртэл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж ирсэн юм. Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг Захиргааны хэргийн танхимын 6 шүүгч хэрэгжүүлж ирснийг ooрчлoх шаардлагатай байв. Учир нь давж заалдах хэрэг хянан шийдвэрлээд гаргасан магадлалыг хэргийн оролцогчид эс зөвшөөрч, хяналтын журмааргомдол гаргасан тохиолдолд хуулийн дагуу өмнө нь уг хэргийг шийдвэрлэхэд орсон шүүгчид орох эрхгүй байдаг.Тиймээс танхимын зургаан шүүгчээс үлдсэн гурван шүүгч нь эрүү, иргэний танхимаас хоёр шүүгч оролцуулан хяналтын шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь дагнасан шүүхийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчимд төдийлэн нийцэхгүй байв.

Иймээс шүүхэд эрх зүйншинэтгэлийг гүнзгийрүүлэн, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог улам боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Энэ асуудлыг ШүүхийнЕрөнхий зөвлөлийн 2010 оны11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүд нь дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхтухай тогтоол гаргасан. УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын31-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Ингэснээр Захиргааны хэргийндавж заалдах шатны шүүхийгбайгуулах үйл явц 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлсэн юм.Тус шүүх 29 орон тоотой, үүнээс 7 нь шүүгч, бусад нь захиргааныалбан хаагч байдаг. Тухайн шүүхийн шүүгчийн албан тушаалднийт 30 хүн өрсөлдсөнөөс Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцэж, Шүүхийн Ерөнхийзөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авсан 5 хүнийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны 3 дугаар сарын 25-нд зарлиг буулган нэр бүхий 5 хүнийг тус шүүхийн шүүгчээр томилсон билээ.

Улсын Дээд шүүх, Ханнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулж, тус шүүхийн шүүгч,шүүхийн захиргааны ажилтнуудад 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 2-нд сургалт явуулж, ХБНГУ-ын доктор, профессор Ю.Харбик,Танхимын тэргүүн О.Зандраа болон албаны бусад хүмүүс хичээл заажээ. Засгийн газрын 2011 оны3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар байрлаж байсан байранд тус шүүхийг байрлуулахаар шийдвэрлэсэн юм. Шинэ шүүхийн шинэ шүүгч,ажилтнууд энэ оны 04 дүгээрсарын 01-нээс үйл ажиллагаагаа эхэлж, 04 дүгээр сарын 06-нд анхны шүүх хуралдааныг товлон зарлаж, 4 захирамжийг хянан шийдвэрлэжээ.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: