"Хэлэлцүүлэг /Эрүүгийн хууль/

2013 оны 01 сарын 06 4372 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Та бүхэнд шинэ оны мэнд хүргье

“Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах” ажлын явцад эхнээс нь шүүгч бид өндөр идэвхи, оролцоотой байх талаарх тус холбооны гишүүн, УДШ–ын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн санаачлагыг холбооны Удирдах Зөвлөл дэмжиж энэ талаар хэлэлцүүлэг явуулж байна.

Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тусгагдвал зохилтой зарчим, зүйл заалт, агуулга зэрэг чухал гэж үзсэн бүхий л асуудлаар саналаа холбооны веб сайтны www.judge.mn Гишүүний хэсэгт нэвтэрч Хэлэлцүүлэг гэсэн цэсний Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэтгэл гэсэн хэсгийн "Хэлэлцүүлэг /Эрүүгийн хууль/" -т үлдээнэ үү

Цаашид энэ хэлэлцүүлэгийг Холбооны гишүүн Д.Эрдэнэбалсүрэн болон тэргүүн Б.Батцэрэн нар удирдаж явуулах болно. Учир нь Д.Эрдэнэбалсүрэн болон Б.Батцэрэн нарын шүүгчдийн төлөөлөл 2 хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээр дамжуулан та бүхэний үнэтэй саналыг хуулийн төсөлд анхнаас нь тусгах боломжтой байгаа юм.

 

Хуулийн төслийг бэлэн болсон бүлэг тус бүрээр эхнээс нь хэлэлцүүлэгийн энэ хэсэгт оруулж явах бөгөөд гишүүд та бүхэн тухай бүрд нь тэдгээр бэлэн болсон бүлэг тус бүрт өөрсдийн саналыг үлдээнэ үү.

 

Удирдах Зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: