“Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш”-ийн гэрчилгээ гардан авлаа

2013 оны 03 сарын 28 4349 удаа нээгдсэн

 

Монголын шүүгчдийн холбооны 2012 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан Ёс зүйн багш урьж сургалт явуулах, ёс зүйн сургагч багш сонгон шалгаруулах, бэлтгэх ажлын зохион байгуулах ажлын хүрээнд ёс зүйн сургагч багшаар бэлтгэгдэж буй Нийслэлийн  шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Т.Өсөхбаяр, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Нийслэлийн Захиргааны  хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Багануур дүүргийн шүүхийн  шүүгч Т.Ганчимэг, Дундговь аймгийн шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Халиунаа, Налайх дүүргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг нар Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтад 5 өдөр оролцов.  

Сургалт нь

1.    Хүний эрхийг хамгаалах үндсэн механизм

2.    Харьцуулсан эрх зүй дэх хүний эрхийн асуудал

3.    Харьцуулсан эрүүгийн эрх зүй дэх хүний эрхийн асуудал

4.    Хүний эрхийн хичээлийг заах арга зүйн онцлог

5.    Олон талт сургалтын аргууд, оролцогчдыг идэвхижүүлэх арга

6.    Орчин үеийн заах арга зүйн чиг хандлага

7.    Хүний эрх ба хуульчийн ёс зүйн түгээмэл шаардлага

8.    Хүний эрхтэй холбоотой маргаан, асуудал шийдвэрлэх гарц, бусад орны туршлага

9.    Хичээлийг “Prezi” программ дээр бэлтгэх 

зэрэг сэдвүүдээр явагдаж онол, арга зүйн шинэлэг агуулга, хэлбэрээр явагдлаа.

Сургалтын төгсгөлд “Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш”-ийн гэрчилгээ гардаж авсан ба цаашид ХЗҮХ-ээс сургагч багш нарт зориулан зохион байгуулж буй 2013 оны 6 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд болон 2013 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд явагдах БНСУ-ын хуулийн сургуулийн болон Германы профессорын сургалтад суухаар төлөвлөгдөөд байна.

 

 

Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунбат

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: