ХУУЛЬ-ХЭРЭГЖИЛТ: уулзалтын УРИЛГА

2013 оны 04 сарын 19 4358 удаа нээгдсэн

 

Зохион байгуулагч: Монголын шүүгчдийн холбоо ТББ, 6/12 Клуб

Огноо: 2013 оны 4 дүгээр сарын 23 –ны өдрийн Мягмар гараг, 17:30 цагт

Байршил: Хууль зүйн Үндэсний хүрээлэн, 304 тоот танхимд

 

Шүүхийн тогтолцоо, бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эдгээр хуулиуд дахь "шүүгчдэд” олгогдсон эрх, хүлээлгэсэн үүрэг хариуцлагуудын талаар хэлэлцэх, эхнээс нь зөв хандлагаар асуудалд хандах зорилгоор Шүүгчдийн холбооноос 2013 оны 4 дүгээр сарын 23 –ны өдрийн Мягмар гарагт Гишүүдийн хүрээнд зохион байгуулах хэлэлцүүлэгт Таныг урьж байна.

            Хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотод байгаа гишүүдийн дунд Холбооны 6/12 Клуб хариуцан зохион байгуулах хэлбэрээр мөн орон нутагт байгаа гишүүдийн дунд Холбооны веб сайтын Хэлэлцүүлэгийн хэсэгт тодорхой сэдвүүдээр явуулах болно.

            Гишүүд та бүхэн идэвхитой оролцож, шинэ хуулиудын хэрэгжилтийн талаар саналаа солилцоно уу. Урьдчилсан байдлаар дараахь асуудлуудаар ярилцна:

  • Шүүгчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэх байгууллага, түүний бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын асуудал: хэрэгжүүлэх байгууллага буюу Шүүхийн Ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
  • Хуульчдын холбооны үйл ажиллагаанд “сайн дурын хороо” байгуулан оролцох ажлыг зохион байгуулах

 

Эрхэм гишүүд та бүхэн идэвхитэй ирж оролцоно уу, бусаддаа энэ зарыг түгээхийг хүсье.

Удирдах зөвлөл, 6/12 Клуб



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: