Урилга---Холбооны Их Хурал---Улаанбаатар хот---2013.05.01

2013 оны 04 сарын 21 4576 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ,

 

            2013 оны 5 дугаар сарын 01 –ны өдрийн Лхагва гарагт Улаанбаатар хотод “Монголын Шүүгчдийн холбоо” ТББ анх удаа нийт гишүүдээ биечлэн оролцуулсан Их хурлыг зохион байгуулах гэж байна.

            Удирдах зөвлөлийн 2013-04-12–ны өдрийн шийдвэрээр Их хурлаар холбооны өмнө тулгамдсан болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоосон.

            Үүнд:

Д/д

Хэлэлцэх асуудал

хариуцсан

хэлэлцүүлэх хэлбэр

1.

- Холбооноос 2012 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан,

- 2013 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл

Тэргүүн

Б.Батцэрэн,

Гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн

Танилцуулах

 

2.

Холбооны хяналтын зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүгийн зарцуулалтын тайлан

Хяналтын зөвлөлийн гишүүд

С.Мөнхжаргал,

Ө.Уянга,

Г.Даваадорж

Танилцуулах

 

3.

 

Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах

 

УЗ-ийн гишүүд

Б.Ундрах,

Д.Батбаатар

Төслийг танилцуулах, санал хураалт

4.

-Холбооны гишүүдийн татварын хэмжээг шинэчлэн тогтоох

-“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн санхүүжилт

УЗ-ийн гишүүн

Д.Дамдин-Од

Ня-бо Б.Хишигсүрэн

Танилцуулах, санал хураах

5.

-Хуульчдын холбооны үйл ажиллагаанд “сайн дурын хороо” байгуулан оролцох ажлыг зохион байгуулах

-Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаар

УЗ-ийн гишүүн

Б.Ундрах

Ц.Цогт

Д.Батбаатар

 

танилцуулах

 

6.

Бусад

 

 

 

Байршил, огноо:

            Холбооны Их хурлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй “анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн”–төй цаг хугацааны хувьд уялдуулан, явдал, зардал хэмнэх зорилготойгоор төлөвлөж буй тул эрхэм Гишүүд та бүхнийг 2013 оны 5 дугаар сарын 01 –ны өдрийн Лхагва гарагт 15:00 цагаас Автотээврийн газрын[1] байранд хүрэлцэн ирэхийг хүсье.

Удирдах зөвлөл



[1] ШЕЗ –өөс “анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн”-ийг зохион байгуулахаар төлөвлөж буй байршил, уг танхим нь нийт 250 хүний багтаамжтай гэсэн хэдий ч Удирдах зөвлөлөөс Их хуралд аль болох нийт гишүүдээ оролцуулах хүсэлтэй байгаа тул тооны хязгаарлалт тавихыг хүсээгүй, танхимын багтаамжаас шалтгаалан тав тухгүй байдал үүсгэхгүй байхыг хичээх болно.



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: