ОУ-ын шүүгчдийн холбооны Судалгааны асуулга

2013 оны 08 сарын 13 4164 удаа нээгдсэн

Жил бүр ОУ-ын шүүгчдийн холбооны хуралдааны зэрэгцээний Шүүхийн бие даасан байдал, Эрүү, Иргэн, Нийгмийн /захиргаа/ эрх зүйн чиглэл гэсэн 4 судалгааны комиссоос урьдчилан бэлтгэсэн Асуулгын хүрээнд хэлэлцүүлэг бэлтгэж үр дүнг нь нэгтгэн гаргаж, гишүүдийнхээ мэргэжлийн болон зохион байгуулалтын ажилд тус нэмэр болгох зорилгоор тарааж, нийтэлдэг билээ.

Энэ жилийн Иргэний эрх зүйн чиглэлийн судалгааны Комиссоос ирүүлсэн Асуулгыг жишээ болгон /орчуулж/ та бүхэнд танилцуулж байна.

 

2 дугаар Судалгааны Комисс

2013 оны уулзалтын асуулга

 

Сэдэв:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлууд:

(а) Хуульч, өмгөөлөгчгүй хэргийн оролцогчд (өөрөө өөрийгөө өмгөөлөх буюу хуульч, өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд[1]) -ын шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх асуудал

(б) Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт

 

Хуульч, өмгөөлөгчгүй хэргийн оролцогчдын шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх асуудал

  1. Танай шүүхэд өмгөөлөгчгүй хэргийн оролцогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулахад эсхүл шүүхийг илүү нээлттэй, үйлчилгээг нь авахад хялбар болгоход зориулагдсан ямар санаачлага болон шинэчлэл хийгдсэн вэ?
  2. Танай шүүхэд 
    1. Өмгөөлөгчгүй хэргийн оролцогч асуудлаа шудрага, зохистой байдлаар шийдвэрлүүлэх хэмжээнд ХХША болон шүүх хуралдааныг явуулахад шүүгчид тулгарах бэрхшээл блон асуудлуудын талаар
    2. Өмгөөлөгчгүй оролцогчтой хэргийг шийдвэрлэх шилдэг, ололттой туршлагын талаар ...

.... ямар төрлийн сургалт эсхүл гарын авлага, зөвлөмж шүүгч нар авах боломжтой байдаг вэ?

  1. Танай шүүхийн шүүгчид “ор үндэсгүй /зохиомол/ маргаан” –ыг олж тогтоох, ийм маргаанаас урьдчилан сэргийлэх /процессыг үргэлжүүлэхгүй байх/ эрх хэмжээ олгогдсон уу, хэрэв тийм бол тэр эрх хэмжээ нь хэр үр дүнтэй байдаг вэ?
  2. Танайд хэргийн оролцогч өмгөөлөгчтэй оролцохыг зөвшөөрдөггүй ямар нэг тусгай процесс эсхүл шүүхийн шатлал байдаг уу? Байдаг бол ямар тохиолдолд

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт

  1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар төрлийн шинэчлэл хийгдэж байгаа вэ:
  • Шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, нээлттэй байх асуудлыг дэлгэрүүлэх, сайжруулах талаар
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй болгох асуудлыг дэлгэрүүлэх, сайжруулах талаар
  • Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах болон шүүх хуралдаан хойшлох асуудлыг бууруулах талаар
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны зардалыг бууруулах талаар
  • Интертнет болон орчин цагын цахим орчинтой Шүүхийн процессыг уялдуулан нийцүүлэх талаар ямар өөрчлөлт байгаа талаар
  1.  Талууд хэрэг маргаанаа “шүүхийн бус аргаар” шийдвэрлэхэд туслах ямар төрлийн арга, журам танай шүүхэд хэрэглэгдэж байна вэ
  2. Шүүгч нар “шүүхийн бус аргаар” маргааныг шийдвэрлэх талаар ямар нэгэн үр дүнтэй сургалтад хамрагддаг эсэх?


[1] Цаашид “өмгөөлөгчгүй хэргийн оролцогч” гэж товчлон нэрлэх



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: